Өнөөдөр та бүхэнд “Galt Aureus” хамтлагын (христчин бус) дуучин/дууг зохиогч Saher-ийн өгсөн дуулах зөвлөгөө болон дасгалуудыг толиулж байна.

1-Р ВИДЕО: Хоолойны хоёр дасгал. Яриаг сонсох хүсэлгүй бол шууд 1:50-аас эхэл. Хоёрдахь дасгал нь 5:00-аас эхэлнэ.

1. Амаа хамхисан байж “м” үсэг хэлэх мэт аялаад хөгжмийг дага. Таны хоолой хэт нарийн юмуу бүдүүн нотонд хүрэхээ больвол дуулахаа зогс.
2.Эвшээж байгаа юм шиг хоолойгоо онгойж “о” гэж дуулаад хөгжмийг дага.

Эдгээр дасгалууд эхлээд дэндүү хурдан мэт санагдсан ч удахгүй дасаад амархан болно.

2-Р ВИДЕО: Зөв амьсгалах нь маш чухал. Зөв амьсгалахад хамгийн их хэмжээний агаар авах боломжтой болдог бөгөөд хоолойгоо захирахад ч шаардлагатай.

Өрцөөрөө амьсгалахад хоёр мөр хөдлөхгүй, харин гэдэс томрох ёстой. Дараах дасгалыг хийхдээ өөрийгөө зөв амьсгалж буй эсэхийг шалга. Ийн амьсгалахыг хэвшил болгох ёстой. Дасгал 2:50-аас эхэлнэ.

Дараагийн дасгал До Ре Ми-г (“солфеж”) танил болоход зориулагдсан. 8:50-аас эхлэнэ: “до ре ми, ми фа сол, сол фа ми, ми ре до, до”.

3-Р ВИДЕО: Хоолойгоо чангалаад буцаад сул болгох дасгал (“крешендо”-”декрешендо“). Жишээ нь 0:45-аас эхэлнэ. Дасгал 1:15-аас эхэлнэ. Зөв амьсгал авахад анхаар.

Хоёрдугаар дасгал нь “м-у-а”. “М”-г аялан байж “у” дээр хоолойгоо улам чангаран “а”-г бариарай. Жишээ нь 4:17-с сонсоорой. Дасгал нь 4:50-аас эхлэнэ

4-Р ВИДЕО: Энэ дасгалууд студи дотор юмуу хамтлагын хамт дуулж сурахад зориулсан. Тийм нөхцөлд заримдаа дагаж болох хөгжим байдаггүй бөгөөд та хөгжмийг цээжилсэн байж “толгойн дотроо сонсох” ёстой. Энэ дасгалын аяыг та 1:05-с сонсож тогтоогоод ав. “До ми ре фа ми до” гэж дуулна. Дасгал нь 1:50-аас эхэлнэ. Дуулж байхдаа өмнөх дасгалуудыг санан хэрэгжүүлээд бас өөр авиагаар, хоолойгоо чангалан сулран, хоолойны өнгө хувирган туршиж үз.

Эдгээр дасгалуудыг өдөр бүр хийвэл таны хоолойнд сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт орж та улам сайн дуулна. Aмжилт хүсье!

3 Responses to Хоолойн дасгал (амьсгалах, до ре ми, крешендо-декрешендо)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Ангилал

Сэтгэгдэлүүд

  • Mash ih bayrlalaa...Burhan taniig iweeg... — Rima
  • Tiimee bidnii Etseg buteegch aguu Esusiin hair orchlond tugeh boltugai — Odgerel
  • YES!! thank you so much! bi tun udahgu hiij uzeh bno. hiij… — Tselmeg Batsaikhan
  • hiinee... bayrlalaa — noogii
  • нарийхан хэрнээ дээд өнгөөр дуулах дасгал хэлж өгөөч:) — A
  • нарийхан хэрнээ дээд өнгөөр дуулвал ямар дасгал хийх хэрэгтэйг хэлж өгөөч :) — A
  • bayarlalaa heregtei zuil bna shuu — odko

Зуучлан гуйлт…

SiteLock