Доорх хоолойн дасгалуудыг бидэнд Eric Arceneaux заана. Эрик бол Ню Орлиънс хотод төрж өссөн бөгөөд тэндхийн “Xavier” их сургуульд хөгжмийн чиглэлээр сурсан. Одоо Эрикийг хэрхэн дуулахыг заадаг Youtube-ийн номмер нэг багш гэдэг.

Эрик дуулах талаарх үзэл бодлоо тайлбарлахдаа, “Нэгэн багш надад хамгийн муу зөвлөгөө өгч байсан. Тэр хэлэхдээ: “Дуулах бол жин өргөхтэй адил. Хоолойгоо ядартлаа шахах ёстой. Тэгэхэд улам хүчтэй болно.” Гэвч энэ бол буруу, үүнээс болж дууны хөвчид зангилаа үүсдэг бөгөөд тэр зангилаанаас болж дууны хөвч зөв хаагдахаа больж дуу хоолойг сайн гаргаж чадахгүйд хүрнэ. Би өөрөө яг тийм байдалд орж байсан. Бүр хоолойгүй болоод эцэст нь эмчид үзүүлэхэд надад хоёр сонголт өгсөн – мэс засал эсвэл дуулах хичээл. Би хичээлийг сонгосон. “Удаан хугацаагаар дуулвал дууны хөвчид муугаар нөлөөлнө” гэдэг нь бас л буруу мэдээллэл болохыг би багшаасаа мэдсэн. Багшийн хэлснээр дуулсан хугацаа нь биш, харин дуулах арга барил нь чухал. Түүний зааснаар өдөр бүр гам уншсаны ачаар миний хоолойг эдгэрсэн. Одоо би өдөр бүр дуу хоолойгоо дасгалжуулдаг. Энэ бол маш чухал. Хүн өдөр бүр бие тамирын дасгал хийх хэрэгтэйн адил хоолойгоо ч өдөр бүр дасгалжуулах ёстой.”

Үүний тулд та нарт дараах видео толиулж байна. Эдгээр дасгал хоолойгоо халаахад, бас дуулсны дараа “хөргөхөд” тустай. Та дасгалуудыг нь сурч өдөр бүр ашиглаарай. Тухайн өдөр дуулах хэрэг гарахгүй байлаа ч бусадтай ярилцахад хоолойгоо халаасан нь дээр биш үү? Та англи хэлийг ойлгохгүй бол шууд л тайлбарт заасан цагт очин дасгалыг хэрхэн хийхийг сонсоорой. Өдөр бүр хийсний үр дүнд таны хоолойд нэг сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарах ёстой.

1-р дасгал: Зөв амьсгалах

Энэ бол хангалттай амьсгаатай байж, дуу хоолойгоо захирах, олон жилийн турш сайн дуулж чадахад маш чухал. Амьсгалах нь дуу хоолойны өнгө, хүч чадлаас гадна цар хүрээнд нь шууд нөлөөлнө. Өрцөөрөө амьсгалахад таны гэдэс, хавирга, нуруу бүгд тэлэх ёстой. Өрц бол таны уушгийг гэдэсний хөндийгээс тусгаарладаг бөмбөгөр хэлбэртэй булчин бөгөөд “өрцөөрөө амьсгална” гэдэг өрцийг бүр доошилтол гүнзгий амьсгаа авахыг хэлнэ. Гэтэл гэдсээ чангалдаг ч бүр хатуу болгож болохгүй, уян хатан хэвээрээ байх ёстой. Хоолойгоо шахан хүчилж болохгүй.

Энэ дасгал дээр 2:45-т юмуу 3:30-т зааснаар 1-2-3 гээд тоолоод өрцөөрөө авсан амьсгаагаа “ш” гэсэн авиагаар гаргана. Хүчтэй ба чанга байх тусмаа сайн (видео дээр чихийг маань хайрлан сул болон богино хугацаагаар хийсэн байна шүү). Тэгээд биеэ суллаад шинэ амьсгааг оруулан хэд хэдэн удаа жирийнээр амьсгалсны дараа “ш” дасгалыг давтаж хийнэ. 5-10 удаа хийх нь хангалттай. Хүзүү, шанаагаа бүү чангал, шүдээ битгий зуу.

YouTube Preview Image

2-р дасгал: Дуу хоолойн цар хүрээг тэлэх нь

Эхний дасгал дээр яаж амьсгаа зөвөөр авахыг сурсан байгаа бол энэ хоёрдахь дасгал дээр авсан тэр амьсгаагаа хэрхэн зөв гаргахыг авч үзнэ. Энэ нь танд нарийн өнгөтэй нотод хүрч улам хүчтэйгээр ба тодоор дуулахад тус болно. Амьсгаагаа зөв гаргахын тулд 0:48-т, 0:59-т юмуу 1:34-т заасанчлан тургина. “Мангар” юм шиг санагдвал битгий тоо! :o ) Тийм санагдсан ч маш их үр дүн өгнө. Тургих нь дуулахад хэрэгтэй яг тэр хэмжээний агаарыг дууны хөвчөөр дамжин гаргуулдаг учраас их тустай. Хоолойгоо ингэж халаасны дараа өрцний булчин нь тургих үедээ юу хийж байснаа “санаж” дуу дуулж байхдаа адилхан маягаар үйлчилнэ. Өдөр бүр хийвэл таны өрцийн “санамж” бүр сайжрах нь мэдээж. Тургихаар хүн ганцхан хоолойгоороо биш, биеэрээ дуулдаг учраас хоолойндоо учруулдаг шахалтыг бууруулсны үр дүнд дуу хоолой ялангуяа нарийн нотыг дуулж байхдаа ачаалал багатай болно. Энэ дасгалыг хүссэн удаагаар (5-10) давтаарай.

Үүний дараа тургин байж гамаар доошоо “гулсана”. Энэ нь цээж хоолой ба толгойн хоолой хоёрыг холбоосыг “сэрээж” өгнө. 1:55 юмуу 2:05-аас жишээг сонсоорой. Тэгэхдээ өөрийн чинь хоолойд аятайхан санагдсан өнгөнөөс эхлээрэй.

Тэгээд тургин байж гам уншина. Тургих нь хэцүү бол хоёр хуруугаар хазраа дарах нь тустай. Эрчүүд 2:50-6:10 ба 9:30-эцэс хүртэл, эмэгтэйчүүд 4:47-9:10 гам уншина. Хоолойгоо шахаж болохгүй шүү. Шахаж дуулсан нот бол найдваргүй бөгөөд таны дуу хоолойны цар хүрээг хязгаарлаж ч мэднэ.

YouTube Preview Image

3-р дасгал: Дуу хоолойныхоо өнгө аяыг сайжруулах нь

Хоолойгоо суллан байж тэр хавьд илүү их зай гаргахаар бид дуу хоолойн эрх чөлөө, резонансыг сайжруулна. Үүний тулд хэлээ эзэмдэж сурах хэрэгтэй.

Амаа ангайн шанаагаа суллаад, хөдөлгөхгүйг нь шалгахын тулд эрүү дээрээ нэг хуруу тавь. Тэгээд 0:53-т харуулсанчлан “лаа-гаа” гэдэг авьяаг давтан дуулна (шанаа эрүүгээ хөдлөхгүйдээ анхаар!). Бүр ч “мангар” санагдвал битгий тоо, дараа нь таныг дуулахад хэн ч мангар гэж бодохгүй байх болно! Эрчүүдийн дасгал 2:00-3:15 ба 4:25-эцэс хүртэл гарна. Эмэгтэйчүүд 3:00-4:55 хүртэл дуулна. Дуугаа бүү шах, нарийн өнгөөр дуулах шаардлагагүй.

YouTube Preview Image

4-р дасгал: Хоолойн дасгал

3-р дасгалыг давтана. Гэхдээ энэ удаа 0:23-т харуулсан шиг ангайсан амнаас хэлээ гарган уруул дээрээ тавиад “яа-яа” гэж дуулна. Тийм ээ, тэнэг харагдаж байгаа л даа… Эрчүүд 0:55-1:40 ба 2:30-3:15 хүртэл, эмэгтэйчүүд 1:23-2:45 хүртэл дуулна.

Үүний дараа сая ашигласан гамыг дахиад сонсоод 1. “яа-гаа” (3:38-т харуулсан шиг), 2. “таа-лаа” (4:07-т харуулсан шиг – тэгэхдээ “т”-гээ чадах чинээгээр хэлнэ, эрүүгээ хөдөлгөж болохгүйг санаарай!), 3. Дахиад лаа-гаа” гэсэн авьяагаар гам уншина.

Эдгээр 5 авяаг (“лаа-гаа”, “яа-яа”, “яа-гаа”, “таа-лаа”, “лаа-гаа”) 2-3 удаа давтан унш. Таны дуу хоолой илүү дүүрэн болж цээж хоолойноос толгойн хоолой руу орох нь илүү хялбар болно.

Халаалтаа дуусгаж, мөн шалгахын тулд глиссандо буюу “хоолойгоор гулсах дасгал хий. Үүний тулд цээж хоолойныхоо бүдүүн өнгөөр “а” гэдэг авиаг гаргаад хоёр хоолойныхоо холбоосонд орохдоо “о” гэж дугараад цэвэр толгойн хоолойгоороо “ө” гэж дуулаад буцаад доошлон байж “о – а” гэж дуулна (“а-о-ө-о-а”). Жишээг 6:13-с олоорой.

YouTube Preview Image

Дууны хөвчөө сайн байлгаж, булчингийнхаа санамжийг хүчтэй байлгахын тулд 15-20 минут шаардах энэ халаалтын дасгалыг өдөр бүр хий. Мөн дуулсныхаа дараа сөнгөсөн буюу өөр маягаар гэмтсэн дууны хөвчөө намдаахын тулд ч ашиглаарай.

Энэ дасгалууд үнэхээр тустай. Та өөрөө туршиж үзээрэй. Хүссэн дуугаа дуулсны дараа эдгээр дасгалуудыг хий. Тэгээд нөгөө дуугаа дахиад дуул. Энэ удаад дуулахад илүү амар байх ёстой.

Эцэст нь хамгийн чухал зөвлөгөөг дахиад нэг давтахад, 1. Дуу хоолойгоо ӨДӨР БҮР дасгалжуулах нь маш чухал. 2. Нарийн өнгө дуулахын тулд дуу хоолойгоо хэрхэвч шахаж болохгүй, харин тийш нь “чөлөөлж явуулж” сурах хэрэгтэй.

Эрикийн тухай:

2005 онд болсон “Катрина” гэдэг далайн хар шуурга хамаг эд юмаа, гэр бүлийнхээ нэг хүнээ хүртэл алдсан. “Юу болохыг урьдаас мэдэх үнэхээр боломжгүй болохыг би “Катрина” шуурганаас олж харсан. Ирээдүй баталгаагүй учраас би бусдын надад өгөх шансыг хүлээхээ больсон. Өнөөдөр би мөрөөдлийнхөө араас өөрөө явдаг болсон” гэж Эрик хэлдэг болсон бөгөөд хөгжим сэтгэлийг эдгэрэхдээ ямар хүчтэй болохыг Эрик үүнээс хойш улам илүү их мэдэрсэн.

Эрикийн зохиож CD дээр өөрөө дуулж гаргасан хайрын дууг сонирхъё гэвэл: “Say Goodbye”

YouTube Preview Image

10 Responses to Хоолойн дасгал: Хоолойгоо халаах нь

  • Pingback: Хоолойгоо өглөө сэрээх нь ( “шарчигнах дууны хөвч”) | Udaxgui.com

  • bayaraa says:

    би өнгөрсөн долоо хоногийн хүндэтгэлийн цуглаанд хайр ивээлтэй дуулж чадаагүй дээ харамсан хоолойн дасгал гэж хайж яваад танай сайтыг оллоо. чамд баярлалаа. ямар ч солгой хоолойтой хүн дасгал хийсний үр дүнд сайн дуулдаг болох боломж бий юу?

  • admin says:

    Миний ойлгосноор солгой дуулдаг хүн “ear training” хийх хэрэгтэй буюу зөв өнгийг сонсож сурах хэрэгтэй. Энэ талаар яваандаа нийтлэл оруулна байх. Гэхдээ ямар ч дуулах дасгал тогтмол хийх нь тус болно гэж бодож байна.

  • NexT says:

    Би удахгүй дууны тэмцээнд орох гэж байгаа тэгээд хоолойны дасгал гэж хайж яваад танай сайте-г олсондоо баяртай байна:P

  • Begginer says:

    Unheer goy yumaa ene duulhiig husdeg gevch bagsh bhgui olon hund tus bolno gedegt itgeltei bn.Hun uuruu uurtuu hamgiin sain bagsh gedeg.Gevch hen negnees zuvluguu avj yaaj gedgiin medehgui bol yaaj bagshilhavdee hehe.Ene harin uneheer sain zuvluguu baina.Edgeer dasgaluudiig zaaval hiinee.Uneheer saijrana gedeg 100% itgeltei baina

  • delger says:

    Танай хичээл үнэхээр гоё хичээл байна. хуулж авах гэсэн юмзөвшөрөл өгөөч

  • admin says:

    Hi Delger,
    энэ яг хэлэхэд миний хичээл биш л дээ, орчуулга нь л минийх. Хуулж болно, харин хаанаас авснаас бичээрэй! Амжилт хүсье!

  • A says:

    нарийхан хэрнээ дээд өнгөөр дуулвал ямар дасгал хийх хэрэгтэйг хэлж өгөөч :)

  • A says:

    нарийхан хэрнээ дээд өнгөөр дуулах дасгал хэлж өгөөч:)

  • Rima says:

    Mash ih bayrlalaa…Burhan taniig iweeg…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Ангилал

Сэтгэгдэлүүд

  • Mash ih bayrlalaa...Burhan taniig iweeg... — Rima
  • Tiimee bidnii Etseg buteegch aguu Esusiin hair orchlond tugeh boltugai — Odgerel
  • YES!! thank you so much! bi tun udahgu hiij uzeh bno. hiij… — Tselmeg Batsaikhan
  • hiinee... bayrlalaa — noogii
  • нарийхан хэрнээ дээд өнгөөр дуулах дасгал хэлж өгөөч:) — A
  • нарийхан хэрнээ дээд өнгөөр дуулвал ямар дасгал хийх хэрэгтэйг хэлж өгөөч :) — A
  • bayarlalaa heregtei zuil bna shuu — odko

Зуучлан гуйлт…

SiteLock