Дутуу төрсөн хүүхэд ямар өхөөрдөм жижигхэн байдгийг та мэдэх үү? Тийм хүүхдэд таарах хувцас олдоход хэцүү. Тийм бяцхан нэгэнд зориулсан малгайг амархан аргаар хийхийг өнөөдөр хамтаа сурцгаая.

Хэрэгтэй зүйлс: Хүүхдийн шинэ хос оймс (эсвэл өсгий нь нүхтэй болсон бэлэн оймсыг “авраарай”)

1. Та авсан хоёр оймсоо яг өсгий дээгүүр нь хоёр болгож хайчлаарай. Хоёр түрий нь хэрэг болно.

2. Хоёр түрийг бас л дээрээс доошоо хүртэл хайчилж хоёр хавтгай дөрвөлжин болгоно.

3. Хоёр дөрвөлжингөө дээр дээрээс нь давхарлан (зөв талуудыг нь дотогшоо харуулан) хоёр талаас нь захлан оёно.

4. Малгайгаа зөв тал руу харуулан дээд хэсгийг хамж оёод хүссэн маягаар чимж болно.

5. Эсвэл малгайгаа “чихтэй” болгож болно. Дээд хэсгийг хоёр талийг нь хамт захлан оёж хоёр “чих”-ийг оёод бэхлээрэй. Хүсвэл туузаар чимэглээрэй. Хөөрхөн байгаа биз?!

Жич: Та мэдээж илүү том оймс хэрэглэн арай том хүүхдэд ч гэсэн малгай оёж болно!

2 Responses to Оймсоор нялх хүүхдийн малгай хийцгээе!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Ангилал

Сэтгэгдэлүүд

  • Mash ih bayrlalaa...Burhan taniig iweeg... — Rima
  • Tiimee bidnii Etseg buteegch aguu Esusiin hair orchlond tugeh boltugai — Odgerel
  • YES!! thank you so much! bi tun udahgu hiij uzeh bno. hiij… — Tselmeg Batsaikhan
  • hiinee... bayrlalaa — noogii
  • нарийхан хэрнээ дээд өнгөөр дуулах дасгал хэлж өгөөч:) — A
  • нарийхан хэрнээ дээд өнгөөр дуулвал ямар дасгал хийх хэрэгтэйг хэлж өгөөч :) — A
  • bayarlalaa heregtei zuil bna shuu — odko

Зуучлан гуйлт…

SiteLock