Паулын зарласан сайн мэдээ
Паулын зарласан сайн мэдээ
Хураангуй
1. Мосегийн Хуулийг дагах тал дээр Паул Есүстэй зөрчилдсөн гэж үү?
Есүст итгэсэн хүн бүр Библиэс суралцдаг тул нэгэн чухал асуулт гарч ирдэг: Ертөнцийн Эзэний Мосед өгсөн Хуулийг өнөөдөр дагах ёстой юу?
Христийн ертөнцөд энэ талаар олон янзын үзэл байдаг. Зарим нь Хуулийг сахих ёстой гэдэг бол зарим нь үгүй гэдэг. Үүний улмаас дараах асуултууд гарч ирдэг:
- Итгэгч хүн авралаа алдах боломжтой юу?
- Сүмийн дүрэм зөрчвөл авралд нөлөөлөх үү?
- 10 Хуулийг яг хэрхэн ойлгох вэ?
2. Есүсийн байр суурь
Есүс Мосегийн Хуулийг хүчингүй болгохоор ирээгүй, харин биелүүлэхээр ирсэн гэж тунхагласан.
“Хуулийг… хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин биелүүлэхийн тулд Би ирсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдэх хүртэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. Тиймээс эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч болов үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно” (Матай 5:17-20).
Есүсийн хэлснээр Хууль хүчинтэй хэвээр бөгөөд сахигдах ёстой.
3. Паулын байр суурь
Паулын бичсэнээр:
“Христ ирж, биднийг итгэлээр зөвтгөх хүртэл, Хууль нь биднийг [Христ рүү аваачих] зааварлагч болж байв. Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаашид зааварлагчийн дор байхаа больсон” (Галат 3:24-25).
“бид хуулийн дор бус, харин нигүүлслийн [хайр ивээлийн] дор байгаа” (Ром 6:14-15).
“…аливаа хүн Хуулийн үйлсээр бус, харин [Христ Есүсийн] итгэлээр зөвтгөгддөг… Яагаад гэвэл Хуулийн үйлсээр зөвтгөгдөх махбод гэж үгүй.” (Галат 2:16).
“Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан.” (Галат 3:10).
Паул Хуулийн дор байхыг “боолчлолын буулга” гэж нэрлэн анхааруулсан (Галат 4:31-5:1).
4. Есүс ба Паулын үгсийн зөрүү
Жишээ:
“Хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.” (Матай 6:15)
“Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан…” (Эфэс 4:32)
Есүсийн сургаалд уучлал ирээдүй цагт нөхцөлтэй байхад, Паулын сургаалд уучлал аль хэдийн өгөгдсөн гэж байна.
5. “Үнэний үгийг зөв хуваах нь”
“Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн.” (2 Тимот 2:15)
“зөв заах” гэдэг нь грекээр “зөв зүсэх”, “зөв хуваах” гэсэн утгатай (G3718).
Гол зарчим:
“Библи тэр чигээрээ бидний төлөө бичигдсэн боловч үг бүрэн бидэнд хандан бичигдээгүй юм.”
Өөрөөр хэлбэл, Бурхан үгээ тодорхой хүмүүст, тодорхой цаг үед хандуулсан байдаг.
6. Есүс ба Паул үгээ хэнд хандуулсан бэ?
Есүс:
“Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хоньдод илгээгдсэн юм” (Матай 15:24).
“Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ нь хозлуулагсдын зарц болсон” (Ром 15:8).
Паул:
“…тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав” (Үйлс 9:15).
“Яв, Би чамайг бусад үндэстэн рүү алс хол илгээнэ” (Үйлс 22:21).
“Би харь үндэстнүүдийн элч…” (Ром 11:13).
7. Хоёр өөр сайн мэдээ
“Хозлуулагдын төлөөх сайн мэдээ Петрт даалгагдсан шиг хозлуулаагүй хүмүүсийн төлөөх сайн мэдээ надад даалгагдсан…” (Галат 2:7).
Иймээс:
- Израилд зориулсан хаанчлалын сайн мэдээ
- Харь үндэстэнд зориулсан нигүүлслийн сайн мэдээ
8. Хозлуулагсдад зориулсан сайн мэдээ
Есүс “тэнгэрийн хаанчлал” дөхөж ирснийг зарласан.
“Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно” (Египетээс гарсан нь 19:6).
“Тэдгээр хаадын үед тэнгэрийн Бурхан хэзээ ч устагдашгүй, өрөөл бусдын гарт орохгүй нэгэн хаант улсыг тогтооно…” (Даниел 2:35+44).
9. Паул 12 элчийн нэг биш
Паул өөрийгөө 12 элчийн нэг гэж үзээгүй (1 Коринф 15:5+8).
Тэр:
- Тэнгэрээс үзэгдсэн Христийг гэрчилсэн
- Бүх хүн төрөлхтөнд илгээгдсэн
- Өөр даалгавартай байсан
“Зөвхөн саяын харсан зүйлийн чинь төдийгүй, мөн хожим Миний чамд үзүүлэх зүйлсийн гэрч, үйлчлэгч болгон Би чамайг томиллоо.” (Үйлс 26:16)
10. Дүгнэлт
“Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн дор байгч хүмүүст хандан ярьдаг” (Ром 3:19).
Израилчууд Мосегийн Хуулийн дор байсан. Харь үндэстнүүд Хуулийн дор байгаагүй.
Монгол зэрэг иудей бус итгэгчдийг:
- Хуулийн дор биш
- “цэвэр хайр ивээлийн дор” оруулсан
Иймээс Есүс, Паул хоёр зөрчилдсөн биш — өөр өөр хүмүүст, өөр өөр хүрээнд ярьсан.
“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”
Хэрэглэсэн эх сурвалж
Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Gill, J. (1763). Exposition of the Old and New Testaments. Монгол Хэлний Их Тайлбар Толь (2016). Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible.
“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”