Udaxgui.com

Хүн бол амьд сэтгэл

2026.02.12
Хүн бол амьд сэтгэл

Хураангуй


1. Хүний бүтэцийн тухай маргаан

Хүн анх Ертөнцийн Эзэнээр бүтээгдсэн нь итгэгчдийн дунд маргаангүй боловч хүний бүтэцийн талаар философичид болон теологичид олон зууны турш маргаж ирсэн.

Нэг хэсэг нь хүнийг материаллаг, материаллаг бус хоёр хэсгээс бүрддэг гэж үздэг бол нөгөө хэсэг нь махбод, сэтгэл, амин сүнс гэсэн гурван хэсгээс бүрддэг гэж үздэг.

Бичвэрт хүний бүтээлийн талаар:

“Бурхан ИАВЭ хөрс шороогоор хүмүүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээхэд хүн амьд бодгаль болжээ” (Эхлэл 2:7, СМО).

Энэ ишлэлийн дагуу:

  • Махбод нь хөрс шороогоор бүтээгдсэн
  • Амин амьсгал нь Бүтээгч Эзэнээс ирсэн
  • Махбод + амин сүнс = амьд сэтгэл

Хүн “сэтгэл бүхий амьтан” биш, харин өөрөө “амьд сэтгэл” юм.


2. Махбод, сэтгэл, сүнс

2.1 Махбод

Махбод нь энэ дэлхийн хөрс шорооны бүтээгдэхүүнээр бүтээгдсэн. Бие нь тэр хүн өөрөө. Тиймээс нас барсан Есүсийн тухай:

“Есүсийг тэнд тавьжээ” (Иохан 19:40-42).

2.2 Сүнс

Сүнс нь Бүтээгч Эзэний үлээсэн амийн хүч юм.

“Сүнсгүй бие үхмэл” (Иаков 2:26).

“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” (Матай 4:4).

“Есүсийн бидэнд хэлсэн үгс бол сүнс ба амь билээ” (Иохан 6:63).

Сүнс нь хүний мэдээ, мэдрэлийн төв биш. Харин амьдрах хүч юм.

2.3 Сэтгэл

Сэтгэл нь махбод, амин сүнс хоёр нэгдсэний үр дүн.

“Махбодын сэтгэл нь цусандаа байдаг” (Левит 17:11).

Сэтгэл нь ухаан сэхээ, мэдрэмж, бодол санааны төв. Библид зүрхийг сэтгэлийн төв гэж нэрлэдэг.

“Зүрх сэтгэл бол хүний сэдэл эрмэлзлэл үүсэх, шийдвэр гаргах бодол санааны төв юм” (Еврей 4:12).


3. Сэтгэлэг бие

Одоогийн бие махбод:

“сэтгэлэг” чанартай (1 Коринт 15:44).

Сэтгэлэг бие нь таван мэдрэхүйгээр удирдуулдаг, тав тухыг эрэлхийлдэг, сүнслэг зүйлд татагддаггүй.


4. Үхлийн утга учир

Хүн анх хэрхэн бүтээгдсэнийг ойлговол үхэл юу болох нь ойлгомжтой.

“Чи газар шороондоо буцталаа духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ…” (Эхлэл 3:19).

“Хэрэв Тэрбээр… хүмүүнд өгсөн сүнс ба амьсгалаа Өөртөө буцааж хураавал Махбодтон бүр хамтдаа мөхөх байсан Хүн төрөлхтөн шороондоо буцах байсан” (Иов 34:14-15).

“Та амьсгалыг нь татахад тэд үхээд Тоос шороондоо буцаж очдог.” (Дуулал 104:29)

Үхэл гэдэг нь:

  • Махбод шороонд буцах
  • Амин сүнс Бурханд буцах

“Үүнийг өгсөн Бурхандаа буцна” (Номлогчийн үгс 12:7).

Паул үүнийг:

“миний задран тарах цаг боллоо” (2 Тимот 4:6).

гэж илэрхийлсэн.


5. Ухамсарт сэтгэл үхэхэд

Сэтгэл нь махбод, амин сүнсийн нэгдэл учраас дангаараа оршин тогтнохгүй.

“Та нар үхэхгүй ээ!” (Эхлэл 3:4).

Үхэшгүй мөнх сэтгэлийн тухай сургаал нь энэ анхны худлаас гаралтай.

Үхэл бол:

  • Ухамсрын зогсолт
  • “Сэтгэхээ зогсох”

Библид үхлийг:

  • “гүн нойрсох”
  • “нойрсогсод”

гэж нэрлэдэг (1 Коринт 15:6; 1 Тесалоник 4:14).


6. Дахин амилалтын найдвар

Есүс:

“үхлийн хүчийг баригч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод бүх насаараа үхлийн айдаст боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм” (Еврей 2:14-15).

“Та намайг Үхэгсдийн оронд орхихгүй…” (Дуулал 16:9-10).

Дахин амилалтыг илэрхийлсэн гурван грек үг бий:

6.1 ἐγείρω — сэрээгдэх

“Христ үхэгсдийн дундаас сэрээгдсэн…” (1 Коринт 15:20)

6.2 ἀνάστασις — босолт

“Үхэгсдийн босолт…” (1 Коринт 15:21)

6.3 ζῳοποιέω — амьд болгогдох

“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно” (1 Коринт 15:22).


7. Шинэ бие

“Үхэгсдийн амилалт нь тийм байна… муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амилуулагдана… үл хүндлэл дотор таригдаж, цог жавхлан дотор амилуулагдана… мөхөс байдал дотор таригдаж, хүч дотор амилуулагдана…” (1 Коринт 15:42-43)

“Мах ба цус”-аар бүрдсэн биетэн “Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй” (1 Коринт 15:50).

“Бидний дорд биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчлөнө” (Филиппой 3:20-21).

“Сүнслэг бие” (1 Коринт 15:44).

“Муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой. Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхдэг нь үхэшгүйг өмсөх үед “ҮХЭЛ ЯЛАЛТАД ЗАЛГИГДЛАА” гэж бичигдсэн үг биелнэ.”


Дараагийн нийтлэлд хүн яагаад үхдэг болсон тухай авч үзэх болно.


“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”

Хэрэглэсэн эх сурвалж

Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Gill, J. (1763). Exposition of the Old and New Testaments. Монгол Хэлний Их Тайлбар Толь (2016). Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible.

PDF хувилбар

Холбоотой нийтлэлүүд

Үхэгсэд Их Эзэнийг магтахгүй
Үхэл ба амилал

Давид хааны Дуулал дахь үгс болон үхэгсдийн орон, амилалтын тухай Библийн ойлголт.

2026.02.13 Унших →
Төрөлхийн үхэл биднийг гэм нүгэл хийхэд хүргэдэг
Үхэл ба амилал

Үхэл хаанаас үүсэлтэй, үхэл ба гэм нүгэл хоёрын харилцан хамаарал, түүний теологийн тайлбар.

2026.02.11 Унших →
Гэм ба үхлийг бүрэн шийдвэрлэсэн шийдэл
Үхэл ба амилал

Гэм ба үхлийн асуудал хүн төрөлхтөнд хэрхэн орж ирсэн, Есүс Христ яаж бүрмөсөн шийдэж чадсан тухай.

2026.02.10 Унших →