Udaxgui.com

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 сарын 23

Хувийн мэдээлэл цуглуулдаггүй

Энэ сайт бол статик вэб хуудас юм. Бүртгэл үүсгэх, нэвтрэх, маягт бөглөх хэсэг байхгүй тул таны нэр, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг цуглуулдаггүй.

Хяналт, сурталчилгааны хэрэгсэл байхгүй

Сайтад Google Analytics болон хэрэглэгчийн зан төлөв хянадаг өөр ямар ч код суулгаагүй. Сурталчилгааны cookie ашигладаггүй.

Таны төхөөрөмж дээр хадгалагдах зүйл

Сайт таны хөтөч дотор дараах хоёр зүйлийг хадгална:

  • theme — гэрэл эсвэл харанхуй горимын сонголт
  • pwa-prompt-dismissed-time — «Апп суулгах» мэдэгдлийг хаасан огноо

Эдгээр нь зөвхөн таны төхөөрөмж дээр үлдэх бөгөөд бидэн рүү илгээгддэггүй. Хөтчийнхөө тохиргооноос хэдийд ч устгаж болно.

Оффлайн ашиглалт

Сайт нь Progressive Web App (PWA) бөгөөд таны үзсэн хуудас, зургийг төхөөрөмж дээр кэшлэн хадгалдаг. Ингэснээр интернэт холболтгүй үед ч уншиж болно. Энэ өгөгдөл таны төхөөрөмжөөс гардаггүй.

Хостинг

Сайтыг Cloudflare Pages дээр байршуулсан. Бусад вэб серверийн нэгэн адил техникийн шаардлагаар хандалтын лог (IP хаяг, хөтчийн төрөл, хандсан хугацаа) үүсдэг. Эдгээр нь тухайн үйлчилгээ үзүүлэгчийн мэдэлд байх бөгөөд түүний нууцлалын бодлогод захирагдана.

Гуравдагч этгээдийн скрипт

Нийтэд нээлттэй хуудсууд гуравдагч этгээдийн скрипт ачаалдаггүй. Үсгийн фонтыг сайт дээрээ байршуулсан тул гадны сервер рүү хүсэлт илгээдэггүй.

Өөрчлөлт

Энэ бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсыг шинэчилнэ.