Udaxgui.com

Зөвт хүн алга гэж үү?

2026.02.18
Зөвт хүн алга гэж үү?

Зөвт хүн алга гэж үү?

(Туйлын ба харьцангуй үнэн)

Хураангуй

1. Паул ба Петрийн сайн мэдээний ялгаа

Элч Петрт даатгагдсан “хозлуулагсдын төлөөх сайн мэдээ” болон Паулд даатгагдсан “хозлуулаагүй хүмүүсийн төлөөх сайн мэдээ” (Галат 2:7) нь нэр болон агуулгын хувьд ялгаатай.

Паулд даатгагдсан сайн мэдээний гол агуулга нь:

  • Зөвтгөл
  • Эвлэрэл

Энэхүү сайн мэдээ нь “итгэл сүсэггүй” (G765), нүгэлтэн хүмүүст зориулагдсан. Христ “сүсэг бишрэлгүй… нүгэлтнүүд”-ийн төлөө үхсэн (Ром 5:6,8).

“…зөв ‘үйлс хийдэггүй’ харин ‘сүсэг бишрэлгүй (G765) хүнийг ч зөвтгөдөг’ Түүнд итгэдэг хүний итгэл нь зөвт байдлаар тооцогддог” (Ром 4:5).

Итгэгч хүн гэмийн буруутгалаас чөлөөлөгдөж, Ертөнцийн Эзэнтэй эвлэрдэг (Ром 4:23–5:1).


2. Петр, Иаков, Иуда нарын байр суурь

Петр бичихдээ:

“Амийг хүсэмжилдэг нь… муугаас эргэж, сайныг үйлд… Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр… Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг байдаг… Зөвт хүн арай гэж аврагдах юм бол, сүсэг бишрэлгүй (G765) нь болон нүгэлтэн нь яах болж байна?” (1 Петр 3:10-12; 4:18)

Иуда:

“бүх сүсэг бишрэлгүй чүүдийг (G765) сүсэг бишрэлгүй бус замаар үйлдсэн бүх сүсэг бишрэлгүй үйлсээр нь” шүүн шийтгэнэ (Иуда 1:15).

Иаков:

“Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөг.” (Иаков 2:24)

Харин Паул:

“Зөвт хүн алга. Ганц ч алга.” (Ром 3:10)


3. “Зөвт хүн алга” ба “Бурханы өмнө зөвт”

Лук 1:5–6-д Захариа, Елизабетын тухай:

“Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.”

Гэвч:

“Зөвт хүн алга. Ганц ч алга.” (Ром 3:10)

Эдгээр ишлэл нь зөрчилдөхгүй. Учир нь:

  • Нэг нь харьцангуй үнэн
  • Нөгөө нь туйлын үнэн

4. Харьцангуй ба туйлын үнэн

  • Харьцангуй үнэн — хүний өнцгөөс харсан.
  • Туйлын үнэн — Бүтээгч Эзэний өнцгөөс харсан.

Дуулал 14:1–3:

“Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.”

Энэ үг Бичвэрүүдэд гурван удаа батлагдсан.

Хүний зөвт байдал нь харьцуулалтын хүрээнд зөвт гэж нэрлэгдэж болох боловч Бүтээгч Эзэний туйлын зөвт байдалд хүрэхгүй.


5. Хуулийн зорилго

Паул бичихдээ:

“Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч л юм.” (Ром 3:19–20)

Галат 3:10-д:

“Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан”

Есүсийн сургаалт үлгэрт:

“…татвар хураагч ‘зөвтгөгдөн гэртээ харив’” (Лук 18:10–14)


6. “Харин эдүгээ Бурхан…”

Ром 3:21–24:

“Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв… Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгдөнө.”

Энэ нь:

  • Хуулиас ангид
  • Итгэлээр
  • Нигүүлслээр
  • Үнэгүй

7. Хууль ба эш үзүүлэгчдийн гэрчлэл

Хабаккук 2:4:

“Зөвт хүн итгэлээр амьдарна.”

Абрахамын тухай:

“Абрахам, Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон” (Ром 4:3)

Түүнийг хозлуулаагүй байхад нь зөвд тооцсон (Ром 4:10,23).


8. Паулын сайн мэдээний онцлог

Паулын сайн мэдээ:

  • Ертөнцийн Эзэний туйлын зөвт байдлыг
  • Хүнд бэлэг болгон
  • Үнэгүй хүртээдэг

Петрийн сайн мэдээ:

  • “Ертөнцийн Эзэний өмнө” зөв амьдрах тухай

Паулын сайн мэдээ:

  • “Ертөнцийн Эзэний дэргэд” зөвд тооцогдох тухай

1 Коринт 15:22–28-д бүх хүн төрөлхтөнийг хамруулсан зорилго илэрхийлэгддэг.


9. Шинэ бүтээл ба эцсийн зорилго

“зөвт байдал оршдог” (2 Петр 3:13)

“үнэгүй зөвтгөж” (Ром 3:24)

“тус бүр өөрийн дараалалтай” (1 Коринт 15:23)

Өнөөдөр энэ сайн мэдээнд итгэсэн хүмүүс Их Эзэний хувьд зөвт хүмүүс юм.

Ром 12:3:

“…Өөрийнх нь тогтоосон хэмжээгээр оноосон…”


10. Дараагийн сэдэв

Иаков:

“Хүн үйлсээрээ зөвтгөгддөг”

Паул:

“дан итгэлээр зөвтгөгддөг”

Энэ зөрчлийг дараагийн нийтлэлд авч үзнэ.


“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”

Хэрэглэсэн эх сурвалж

Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Gill, J. (1763). Exposition of the Old and New Testaments. Монгол Хэлний Их Тайлбар Толь (2016). Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible.

“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”

PDF хувилбар

Холбоотой нийтлэлүүд

Паулын зарласан сайн мэдээ
Сайн мэдээ

Есүс ба Паулын сургаал зөрчилдсөн үү? Хоёр өөр сайн мэдээ — хаанчлалын болон нигүүлслийн — хэнд хандан зарлагдсаныг Библийн ишлэлээр тайлбарлав.

2026.02.23 Унших →
Хэмжээлшгүй их хайр ивээл
Сайн мэдээ

Хаанчлалын сайн мэдээ болон Паулд илчлэгдсэн нигүүлслийн сайн мэдээний ялгаа, мөн итгэгч хүн авралаа алдаж болох эсэх асуудлыг Библийн ишлэлээр тайлбарлав.

2026.02.22 Унших →
Шинэ бүтээл дахин төрдөггүй
Сайн мэдээ

Есүсийн Израилд зориулсан Хаант улсын сайн мэдээ болон Паулд илчлэгдсэн үндэстнүүдийн сайн мэдээний ялгааг дахин төрөлтийн сэдвээр тайлбарлав.

2026.02.21 Унших →