Udaxgui.com

Петр Паулыг хэрхэн хүлээн авсан бэ?

2026.02.16
Петр Паулыг хэрхэн хүлээн авсан бэ?

Петр Паулыг хэрхэн хүлээн авсан бэ?

Хураангуй

“Хайрт ах Паул маань г гдс н ө ө ө мэргэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц. Т ний б х захидалд үү ү эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэц зарим з йл байдаг б г д үү ү ө өө юу ч мэдэхг й, туйлбарг йч д Бичвэрийн бусад з йлсийг ү ү үү ү гуйвуулдаг шигээ тэдгээрийг ч мушгин гуйвуулж өө өө ү үү рсдийг с йр лдэг.” (2 Петр 3:15-16)

Өмнөх нийтлэлд хүн хэрхэн аврагддагийг авч үзсэн. Иаков, Петр, Иохан нарын тунхагласан сайн мэдээний дагуу хүн Есүс Христэд итгэж, тэр итгэлдээ таарсан сайн үйлс хийх ёстой. Итгэл нь тууштай, үр жимстэй байх ёстой. Харин Паулын үндэстнүүдэд тунхагласан сайн мэдээний дагуу хүн өөрийн зүтгэлээр биш, Христийн төгс итгэл ба Түүний үйлсээр аврагдана. Итгэх итгэлийг хүртэл Ертөнцийн Эзэн хүнд бэлэглэдэг.

Петр Паулыг “Ертөнцийн Эзэний мэргэн ухааныг авсан” хүн гэж үнэлж, түүний захидлуудыг Бичвэрийн эрх мэдэлтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн. Гэвч өөрөөс нь өөр сайн мэдээ тунхагладаг Паулыг хэрхэн хүлээн авсан нь энэ нийтлэлийн гол сэдэв юм.


1. Паулыг хүлээж авахад Их Эзэн Петрийг бэлтгэсэн нь

Паул Христ Есүстэй учирсны дараа Арабын цөлд гурван жил байж, дараа нь Иерусалимд ирж Петртэй уулзсан (Галат 1:15-18; Үйлс 9:26). Итгэгчид эхэндээ түүнд итгээгүй ч Барнаб түүнийг хамгаалж, апостол нартай уулзуулсан (Үйлс 9:27).

Паул “апостол нар ба Их Эзэний дүү Иаковоос өөр хэнтэй ч би уулзаагүй” гэж бичсэн (Галат 1:18-19). Гэвч энэ үед өөрийн “хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй” сайн мэдээгээ дэлгэрүүлээгүй (Галат 1:11-12).

Есүс дэлхий дээр байхдаа зөвхөн Израилд илгээгдсэн (Матай 15:24). Иймээс Паулд илчилсэн зүйлс нь шинэ байсан бөгөөд Петр түүнийг хүлээн зөвшөөрөхөд Их Эзэн онцгой бэлтгэл хийсэн.


2. Корнел ба үзэгдлийн сургамж (Үйлс 10)

Их Эзэн Ромын зуутын дарга Корнелд тэнгэр элч илгээж, Петрийг дуудуулсан. Үүний өмнө Петр хуулиар бузарт тооцогдох амьтдаар дүүрсэн бүтээлэг тэнгэрээс бууж ирэх үзэгдэл харсан.

“Их Эзэний цэвэр ариун болгосон зүйлийг бузар гэж бүү нэрлэ”

Энэ үзэгдэл гурван удаа давтагдсан.

Петр Корнелийн гэрт очиж Есүсийн тухай ярьж байхад Ариун Сүнс усан баптисм хүртэхээс өмнө ромчууд дээр буусан (Үйлс 10:34-35).

“Ертөнцийн Эзэн хүмүүсийг ялгаварладаггүй, харин Түүнээс эмээж, зөвийг үйлдэгч ямар ч үндэстний хүн Түүнд хүлээн зөвшөөрөгддөг гэдгийг би үнэхээр ойлгож авлаа”

Энэ явдал Петрийн ойлголтыг өөрчилсөн.


3. Иерусалимын зөвлөл ба хозлолын маргаан (Үйлс 15)

Антиохт үндэстнүүдийн итгэгчдийг хозлуулах ёстой эсэх талаар маргаан гарч, асуудлыг Иерусалимд авчирсан.

Петр хэлэхдээ:

“Зүрх сэтгэлийг мэдэгч Ертөнцийн Эзэн Ариун Сүнсийг бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн өгснөөр тэднийг хүлээж авснаа гэрчилсэн. Зүрх сэтгэлийг нь Тэр итгэлээр ариутгаж, бидний ба тэдний хооронд ялгаварлаагүй билээ… бид Их Эзэн Есүсийн хайр ивээлээр аврагдана гэдэгт итгэдэг бөгөөд тэд нар ч мөн тэр л арга замаар аврагдах юм” (Үйлс 15:8-11)

Иаков эцсийн шийдвэр гаргаж, үндэстнүүдийг хозлуулах шаардлагагүй гэж баталсан.

Паул энэ үед өөрийн тунхагладаг сайн мэдээг ахлагч нарт “илчлэлийн дагуу” дэлгэрүүлэн тайлбарласан (Галат 2:2). Тэгээд “нөхөрлөлийн баруун гараа” сунгасан (Галат 2:7-9).


4. Петр өөрийн дуудлагадаа үнэнч үлдсэн нь

Петр “хозлуулагсдын төлөөх элч” хэвээр үлдсэн. Түүнд Израилын арван хоёр овгийг захирах амлалт өгөгдсөн (Матай 19:28). Харин Паул тэнгэрийн дээрх улсад үйлчлэх Христийн Биеийн дуудлагатай.

“Их Эзэний дуудлага буцалтгүй” (Ром 11:29).


5. Паул Петрийг зэмлэсэн нь (Галат 2:11-14)

Антиохт Петр эхэндээ үндэстнүүдтэй чөлөөтэй нөхөрлөж байсан ч Иаковын хүмүүс ирэхэд зайгаа авсан. Энэ нь “сайн мэдээний үнэн”-тэй нийцээгүй тул Паул түүнийг олны өмнө зэмлэсэн.

“Зөвт нь намайг цохиг, энэрэл журам болно. Зэмлэж намайг сургаг, шилмэл тос мэт байна. Толгой минь үүнээс үл татгалзана.” (Дуулал 141:5)

Хожим Петр Паулын мэргэн ухааныг үнэлсэн нь 2 Петр 3:15-16-д илэрхий.


6. Еврейчүүдэд бичсэн захидал

Петр иудейчүүдэд бичсэн. Харин Паул “Еврейчүүдэд” захидлыг бичиж, Хаант улсын хүлээлтэд тэвчээртэй байхыг уриалсан (Үйлс 9:15; 2 Петр 3:15).

Паулын зарим сургаал иудей итгэгчдэд ойлгомжгүй байсан тул түүнийг “Мосегийн Хуулийг эсэргүүцдэг” гэж буруутгаж, хавчсан (Үйлс 21:20-22; 22:21-22).


Дүгнэлт

Их Эзэн Петрийг онцгой үйл явдлуудаар бэлтгэн, өөрөөс нь өөр сайн мэдээ тунхагладаг Паулыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Паулын сайн мэдээ нь тэнгэрийн хаанчлалын сайн мэдээнээс өөр боловч адил Их Эзэнээс ирсэн нь Петр ба Иаков нарт батлагдсан.

Дараагийн нийтлэлд Петрийн хувьд ойлгоход хэцүү, Паулын бичсэн нэгэн нууцлаг ишлэлийг тайлна.


“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”

Хэрэглэсэн эх сурвалж

Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Gill, J. (1763). Exposition of the Old and New Testaments. Монгол Хэлний Их Тайлбар Толь (2016). Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible.

“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”

PDF хувилбар

Холбоотой нийтлэлүүд

Паулын зарласан сайн мэдээ
Сайн мэдээ

Есүс ба Паулын сургаал зөрчилдсөн үү? Хоёр өөр сайн мэдээ — хаанчлалын болон нигүүлслийн — хэнд хандан зарлагдсаныг Библийн ишлэлээр тайлбарлав.

2026.02.23 Унших →
Хэмжээлшгүй их хайр ивээл
Сайн мэдээ

Хаанчлалын сайн мэдээ болон Паулд илчлэгдсэн нигүүлслийн сайн мэдээний ялгаа, мөн итгэгч хүн авралаа алдаж болох эсэх асуудлыг Библийн ишлэлээр тайлбарлав.

2026.02.22 Унших →
Шинэ бүтээл дахин төрдөггүй
Сайн мэдээ

Есүсийн Израилд зориулсан Хаант улсын сайн мэдээ болон Паулд илчлэгдсэн үндэстнүүдийн сайн мэдээний ялгааг дахин төрөлтийн сэдвээр тайлбарлав.

2026.02.21 Унших →