Христийн Бие Израилд залгагдсан мөчир мөн үү?
Христийн Бие Израилд залгагдсан мөчир мөн үү?
Хураангуй
Оршил
Олон итгэгч чидун модны тухай Паулын үгийг уншаад өөрийгөө “Есүст итгэхдээ Израилд хамрагдсан” гэсэн ойлголтыг авсан. “Христийн Бие нь Чидун мод болох Израилд залгагдсан мөчир” гэж үздэг ойлголтыг уг судалгаа шалган авч үзэж, Паулын сургаалт зүйрлэл өөр утгатайг харуулдаг.
Юуны өмнө Ром 11:13–24 дэх хэсгийг эш татан авч үздэг.
“Харийнхан [грек: үндэстнүүд] та нарт би хэлье… үндэс хэрэв ариун бол мөчрүүд ч бас тийм байна. Хэрэв хэсэг мөчир таслагдаад, оронд нь зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол, өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв сайрхмаар бол та үндсийг биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. Тэгвэл та “Намайг модонд залгахын тулд тэр мөчрүүд таслагдсан шүү дээ” гэж хэлнэ. Тийм ээ, тэд итгэлгүйдээ таслагдсан бол та итгэлээрээ [грек: итгэлээр] зогсож байна. Бүү дээгүүр санаарх, харин эмээ. Хэрэв Бурхан төрөлх мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй.” (Ром 11:13–24)
“Модноос таслагдах” тухай асуудал
Энд залгагдсан мөчир буруу үйлдвэл “таслагдах” аюултай гэж бичигдсэн. Үүнийг зарим хүн авралаа алдах боломж гэж ойлгодог.
Гэвч энэ ойлголт Ром 3–8-р бүлгүүдэд бичигдсэн дараах баттай үнэнүүдтэй зөрчилдөнө:
“Бид Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн!” “Итгэлээр зөвтгөгдсөн бид … Бурхантай эвлэрсэн билээ.” “Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй!” “Бурханы хайраас биднийг юу ч салгаж чадахгүй!” (Ром 3:24; 5:1,10; 8:1,15-16,18,39)
Нэг бол “ямар ч ял байхгүй”, эсвэл “таслагдах ял” байна. Хоёул зэрэг үнэн байх боломжгүй. Иймээс Ром 11 дэх сургаалт зүйрлэлийг зөв тайлах шаардлагатай.
Чидун мод юуг билэгддэг вэ?
Израилыг Библид гурван модоор билэгддэг:
- Усан үзмийн мод – баяр хөөр
- Инжрийн мод – зөв шударга засаглал
- Чидун мод – Ертөнцийн Эзэний илчлэлийн гэрлийг үндэстнүүдэд түгээх үүрэг
Чидун тосоор майхан сүмийг гэрэлтүүлдэг байсан тул тос нь “зүрхний мэлмийг гийгүүлэх”, “мэргэн ухаан хийгээд илчлэлийн Сүнсийг” билэгддэг (Эфэс 1:17–18).
Чидун мод нь “хорвоогийн гэрэл” байх Израилын дуудлагыг илэрхийлдэг (Матай 5:14).
Энэ зүйрлэл хэнд хамаатай вэ?
Ром 11-р бүлэгт:
- “Үндэстнүүд” – таван удаа
- “Израил” – таван удаа
- “Дэлхий” – хоёр удаа
Харин “итгэгч”, “Христийн бие” гэх нэршил огт дурдагдаагүй.
Иймээс энэ бүлэг хувь хүний авралын тухай биш, Израил ба үндэстнүүдийг дэлхийн хэмжээнд авч үзэж байгаа.
Модны хэсгүүдийн тайлбар
- Үндэс – Абрахам, Исаак, Иаков (өвөг эцгүүд)
- Төрөлх мөчрүүд – израилчууд
- Таслагдсан мөчрүүд – итгэлгүй израилчууд
- Зэрлэг мөчир – үндэстнүүд
Таслагдсан мөчрүүдийн тухай:
“…ард олныхоо дундаас таслагдах болой. Тэр хүн ЭЗЭНий үгийг үл тоомсорлож…” (Тооллого 15:30–31)
Зэрлэг мөчир таримал модонд залгагдсан ч генийн хувьд нэгдэхгүй. Иймээс “Израилд залгагдсан үндэстний хүмүүс израилчууд болдог” гэсэн ойлголт буруу.
Чидун модны шим шүүс: зөвтгөл ба эвлэрэл
Шим шүүс нь Абрахамд өгсөн амлалтуудын ивээл.
Галат 3-т:
“Бурханд итгэсэн бөгөөд үүгээр нь түүнийг зөвд тооцсон” “Бүх үндэстэн чамаар ерөөгдөх болно” “Зөвт хүн итгэлээр амьдарна” (Галат 3:5–14)
Абрахамын ерөөл нь итгэлээр зөвтгөгдөх явдал юм.
Ром 8:30-д:
“…урьдаас тогтоосон, мөн дуудсан… алдаршуулсан”
Энэ нь цагаатгасан хүнийг буцааж ялд оруулах боломжгүйг харуулна.
2 Коринт 5:18–21-д:
“…Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, тэдний гэм бурууг эс тооцсон…”
Евлэрэл бол Христийн ажлын үндсэн дээр тогтсон бодит харилцаа юм.
Зэрлэг мөчир ирээдүйд таслагдана
Паул анхааруулдаг:
“та итгэлээрээ зогсож байна. Бүү дээгүүр санаарх, харин эмээ.” (Ром 11:19–21)
“Үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг хатуу сэтгэлтэй болсон…”
“Ийнхүү бүх Израиль аврагдах болно…” (Ром 11:25–26)
“Үндэстнүүд дүүрэн орох” гэдэг нь Паулын сайн мэдээнд итгэхээр товлогдсон хүмүүсийн тоо гүйцэхийг хэлнэ.
1 Коринт 15:1–4-д Паулын зарласан сайн мэдээг тодорхойлсон.
Христ Биеэ тэнгэр өөд шүүрэн авах өдөр:
- Үндэстнүүдийн шууд ивээл төгсөнө
- Зэрлэг мөчир таслагдана
- Төрөлх мөчрүүд эргэн залгагдана
Ром 11:29:
“Түүний бэлгүүд буцалтгүй билээ.”
Израилын ирээдүйн сэргэлт
“Тэдний дүүрэл ямар агуу их байх бол?… Тэдний хүлээн авалт нь үхэгсдээс амилах адил бус уу?” (Ром 11:12,15)
Израилын сэргэлтийн хамт дэлхий шинэчлэгдэж, мянган жилийн шударга ёсны Хаант улс байгуулагдана.
Дүгнэлт
Чидун модны сургаалт зүйрлэл:
- Хувь итгэгчийн авралын баталгааг үгүйсгэдэггүй
- Израил ба үндэстнүүдийн түүхэн, эш үзүүллэгийн байр суурийг тайлбарладаг
- “Израилын хэсэг хатуу сэтгэлтэй болсон нь” хугацаатай
- Израил “хорвоогийн гэрэл” байх дуудлагаа заавал биелүүлнэ
“Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн вэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? … Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.” (Ром 11:33–36)
“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”
Хэрэглэсэн эх сурвалж
Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Gill, J. (1763). Exposition of the Old and New Testaments. Монгол Хэлний Их Тайлбар Толь (2016). Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible.
“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”