Udaxgui.com

Сайн Самари хүн чухам хэн бэ?

2026.02.23
Сайн Самари хүн чухам хэн бэ?

Сайн Самари хүн чухам хэн бэ?

Хураангуй

1. Хууль ба мөнхийн амьдралын асуулт

Нэгэн өдөр Мосегийн хуулиар мэргэжсэн хүн Есүсийг сорьж:

“Багш аа, мөнхийн амьдралыг хүртэхийн тулд би яах ёстой вэ?”

гэж асуухад Есүс:

“Хуульд юу гэж бичсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ?” (Лук 10:25)

гэж хариулсан.

Хуульч:

“Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла.” “Хөршөө өөрийн адил хайрла” (Дэд хууль 6:5; Левит 19:18; Лук 10:25-27)

гэж хариулсан.

Энд гол асуудал нь Хуулийг хэрхэн уншдаг вэ гэдэгт оршино. Еврей хэлний хэлзүйн онцлогоос шалтгаалан тушаалуудыг:

  • одоо биелүүлэх шаардлага
  • эсвэл ирээдүйд заавал биелэх амлалт

гэж ойлгож болно.

Иймд:

  • “Чи Эзэн Бурханаа… хайрла” → “Чи Эзэн Бурханаа… хайрлах болно”
  • “Хөршөө өөрийн адил хайрла” → “Хөршөө өөрийн адил хайрлах болно”

гэж унших боломжтой.

Энэ нь Иеремиа 31:31–34 дахь шинэ гэрээг сануулна. Шинэ гэрээгээр Их Эзэн Өөрөө шаардлагатай бүхнийг биелүүлэхээ амласан.

Хуулийг амлалт болгон итгэж уншсан хүн:

“Их Эзэний үгэнд итгэх замаар л хүн мөнхийн амьдралыг хүртэх юм” (Ром 1:17)

2. Өөрийгөө зөвтгөх оролдлого

Хуульч “өөрийгөө зөвтгөх”-ийг хүссэн (Лук 10:29).

“Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэж, Бурханы зөвт байдалд захирагдаагүй юм” (Ром 10:2-3)

Тиймээс тэр:

“Миний хөрш гэдэг чинь хэн бэ?”

гэж асуусан.


3. Сайн Самари хүний сургаалт үлгэр

Есүс Иерусалимаас Иерихо руу уруудан явж байсан иудей хүний тухай өгүүлэв. Тэр:

  • дээрэмдүүлж
  • зодуулж
  • “амьтай голтой төдий” зам дээр хаягдсан

Тахилч ба леви

Тахилч болон леви овгийн хүн түүний хажуугаар өнгөрсөн. Учир нь:

“хүний шарилд гар хүрч, өөрийгөө бузарлах хориотой (Левит 21:1)”

Хууль:

“Хуулийн үйлсээр зөвтгөгдөх махбод гэж үгүй” (Галат 2:16)

Самари хүн

Самари хүн:

  • өрөвдөн асарч
  • шархыг нь чидун жимсний тос, дарсаар ариутгаж
  • дэн буудалд хүргэж
  • хоёр денар өгч
  • эргэж ирээд илүү зардлыг төлөхөө амласан

Есүсийн асуулт:

“Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон бэ?”

Хуульч:

“Түүнд өршөөл үзүүлсэн хүн нь”

гэж хариулсан.


4. Үлгэрийн гүн утга

Иерусалим ба Иерихо

  • Иерусалим — 779 м өндөр (ивээл)
  • Иерихо — далайн түвшнээс 276 м доор
  • Мөхсөн тэнгис — 430 м доор (амьгүй)

“хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан” (Галат 3:10)

Хүн бүр ивээлээс уруудан хараал руу явж байна.


5. Самари хүн — Есүс Христ

Иудейчүүд:

“та бол Самарийнх” (Иохан 8:41-48)

гэж Есүсийг доромжилж байсан.

Гэвч жинхэнэ Хөрш бол Тэр.

“итгэдэг хүн бүрт зөвт байдлыг авчрах хуулийн төгсгөл мөн” (Ром 10:4)

“Түүнд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.” (Иохан 3:16)

Тос ба дарс

  • Чидун тос — Ариун Сүнсний билэг тэмдэг
  • Дарс — шинэ амь

“Хүчин мөхөс гэдгээ мэдээд өөрийг нь аврах нэгнийг хүлээсэн хүнд Есүс шинэ амь, шинэ сүнс авчирсан” (Езекиел 36:26)

Хоёр денар

“нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт” (2 Петр 3:8)

Энэ нь 2000 жилийн дараах эргэн ирэлтийг бэлгэднэ.


6. “Явж, энэ мэт үйлдэгтүн”

Есүс:

“Явж, энэ мэт үйлдэгтүн”

гэсэн.

Энэ нь самари хүн шиг бусдад тусал гэсэн үг бус, харин дээрэмдүүлсэн хүнийг дуурай гэсэн утгатай.

Өөрөөр хэлбэл:

  • Өөрийгөө аварч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр
  • Чамд Хөрш болсон Нэгэнд итгэ

“Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид [Түүнийг] хайрладаг юм.” (1 Иохан 4:19)

“Сүсэг бишрэлгүй хүнийг ч зөвтгөдөг Тэрээр, [Хуулийн үйлсийг] үйлддэггүй боловч Өөрт нь итгэдэг нэгний итгэлийг зөвд тооцдог.” (Ром 4:5)


Дүгнэлт

Сайн Самари хүн бол зүгээр нэг сайн хүн бус, харин:

  • өөрийгөө аварч чадахгүй хүнийг аврагч
  • дайснуудаа хайрлагч
  • Хуулийн шаардлагыг биелүүлэгч
  • мөнхийн амьдралыг өгөгч Есүс Христ юм

Хөршөө хайрлана гэдэг нь:

“Чамд Хөрш болсон Нэгнийг өөрийн амь шигээ хайрла, тэгвэл чи мөнхийн амьдралыг өвлөх болно.”


“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”

Хэрэглэсэн эх сурвалж

Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Gill, J. (1763). Exposition of the Old and New Testaments. Монгол Хэлний Их Тайлбар Толь (2016). Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible.

“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”


📄 Эх файл:

PDF хувилбар

Холбоотой нийтлэлүүд

Хатуу сэтгэлт түшмэл
Сургаалт зүйрлэлүүд

Уучлал өршөөл цуцлагдах боломжтой юу? Есүсийн Матай 18 дахь сургаалт зүйрлэлийг Паулын нигүүлслийн сайн мэдээтэй харьцуулан Библийн ишлэлээр тайлбарласан.

2026.02.23 Унших →
Христийн Бие Израилд залгагдсан мөчир мөн үү?
Сургаалт зүйрлэлүүд

Ром 11 дахь чидун модны зүйрлэлийг Паулын сургаалтай нийцүүлэн тайлбарлаж, Христийн Бие Израилд залгагдсан мөчир мөн эсэхийг Библийн ишлэлээр судалсан.

2026.02.23 Унших →