Udaxgui.com

Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай сургаалт үлгэр IV: Утгын тайлал I

2026.03.04
Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай сургаалт үлгэр IV: Утгын тайлал I

Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай сургаалт үлгэр IV: Утгын тайлал I

Хураангуй

Оршил

Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай өгүүллэг сургаалт зүйрлэл болохыг өмнөх нийтлэлүүдэд баталсан. Сургаалт зүйрлэлийн онцлог нь цөөн үгэнд гүн утга агуулах явдал. Иймээс Их Эзэний хэлсэн үг бүр учиртай бөгөөд:

“…Их Эзэнээс асуун байж, Түүний өгөх мэргэн ухаанаар дахиад бүх талаас нь нарийвчлан авч үзээд ойлгож авахыг эрмэлзье” (Матай 13:36).

Энэ зүйрлэлд утгыг тайлах олон сэжүүр өгөгдсөн. “Библи өөрөө өөрийгөө тайлбарладаг” гэсэн зарчмаар, Библийн бусад хэсэгтэй холбон тайлбарлах нь чухал.


1. Баян хүн иудейчүүдийг билэгдэж байна

Баян хүний тухайд:

“нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас” (Лук 16:19)

гэсэн тодорхойлолт нь санамсаргүй биш.

  • Нил ягаан өнгө – хаад ноёдын өмсдөг өнгө (Шүүгчид 8:26; Естер 8:15).
  • Маалинган хувцас – тахилч нарын өмсдөг хувцас (Египетээс гарсан нь 28:5,39; Езекиел 44:17-19).

Израилд хандан:

“Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно” (Египетээс гарсан нь 19:6).

Иймээс баян хүн нь Израил ард түмнийг, тодруулбал иудейчүүдийг төлөөлнө. Абрахам баян хүнийг “хүү минь” гэж дуудсан нь түүний удам гэдгийг батална.

Ром номд иудейчүүдийн давуу байдлыг:

“Юуны өмнө Ертөнцийн Эзэн Еврейчүүдэд хандан өөрийнхөө үгийг онцгойлон хэлээд итгэмжлэн хадгалуулжээ…” (Ром 3:1-2; 9:4-5, ББ)

гэж тодорхойлсон.

Баян хүний “өдөр бүр найрлан цэнгэдэг” байдал (Лук 16:21) нь Израилын сүнслэг баялгийг илэрхийлнэ.


2. Лазар бусад үндэстнүүдийг билэгддэг

Лазар бол зөвхөн хувь хүн бус, бүлэг хүмүүсийг төлөөлнө.

Израилчууд өөрсдийгөө ариун үндэстэн гэж үзэж:

“ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад үндэстнээс салгасан тул та нар Надад ариун байгтун” (Левит 20:26).

Ингэснээр бусад үндэстнийг “бузар”, “нохой” мэт ад үзэх болсон.

Сирофоеник эмэгтэйд Есүс:

“Хүүхдийн талхыг авч нохдод хаях нь зохисгүй” (Маарх 7:24-30)

гэж хэлсэн нь тухайн үеийн ойлголтыг илтгэнэ.

Эфэс номд бусад үндэстний байдал:

“Тэр үед та нар Христээс тусгаар, Ертөнцийн Эзэний сонгож авсан ард түмнээс харь хөндий…” (Эфэс 2:12, ББ)

гэж дүрслэгдсэн.

Иймээс Лазар бол еврей бус үндэстнүүдийг төлөөлнө.


3. Лазарын нэр учиртай

“Лазар” нь “Елеазар” буюу:

“Ертөнцийн Эзэн надад тусалдаг”

гэсэн утгатай.

Абрахамын итгэмжит даамал Элиезер (Эхлэл 15:2) нь еврей бус хүн байсан. Тэр үнэнч байсан ч өв залгамжлал авч чадаагүй.

Эцэст нь:

“Ертөнцийн Эзэн миний туслагч” гэсэн нэрийнх нь утгын ёсоор Ертөнцийн шударга Эзэн өөрт нь туслах цаг ирнэ.

Лазарыг “Абрахамын өвөр дээр” суусан нь итгэл нь талаар болоогүйг илтгэнэ.


4. Абрахамын өвөр дэх хүндэт байр суурь

Лук 16:22-23-д Лазарыг “өвөрт нь аваачсан” гэж гардаг.

Есүс:

“Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж, тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд тухлах болно…” (Матай 8:11)

мөн

“Дорноос хийгээд өрнөөс бас өмнөдөөс хийгээд умардаас олноороо ирж Бурханы хаанчлалд ширээнд тухлах болно…” (Лук 13:29-30)

гэж хэлсэн.

Галат номд:

“Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн” (Галат 3:29).

Иймээс Лазар нь Абрахамын итгэлийн хүүхдүүдийг төлөөлнө.


5. Баян хүний шийтгэл ба Үхэгсдийн орон

Баян хүн Үхэгсдийн оронд (Хадес) орсон.

“Хадес” нь “харагдахгүй нь”, “үл үзэгдэхүй нь” гэсэн утгатай.

Мосе:

«Итгэмжгүй, гажиж буруудсан үеийнхэн Эднээс Би нүүр буруулна… Уур хилэнгийн минь улмаас гал дүрэлзэж Үхэгсдийн орны ёроолд хүртэл шатна…» (Дэд Хууль 32:15-23)

гэж зөгнөсөн.

Ром номд:

“Өөрсдийнх нь гэм буруутай байдлаас болоод өөр үндэстнүүд аврал (олсон)…” (Ром 11:11, ББ).

Баян хүний “амь тэмцэх” (G3600) гэдэг нь сэтгэлийн зовлонг илэрхийлнэ.


6. Эхний ээлжийн дүгнэлт

  • Баян хүн – иудейчүүд
  • Лазар – еврей бус үндэстнүүд
  • Абрахамын өвөр – итгэлийн хүүхэд болж, ивээл хуваалцах
  • Үхэгсдийн орон – “үзэгдэхгүй байдал”, тасарсан харилцаа

Иудейчүүд дуудлагаа биелүүлээгүй тул “Үхэгсдийн орон”-д орсон. Харин бусад үндэстнүүд Христээр дамжин Абрахамын ивээлд оролцох болсон.


Баян хүн ба Лазарын өгүүллэгт орсон билэг тэмдэг

Билэг тэмдэгУтга
Баян хүнТэргүүн тахилч Каиаф, иудейчүүд
Нил ягаанХаанчлалын үүрэг
Маалинган хувцасТахилчийн үүрэг
Тансаг зоогСүнслэг ивээлүүд
ЛазарЭлиезер, еврей бус үндэстнүүд
НохойЕврей бус үндэстнүүд
ТэнгэрэлчСайн мэдээ хүргэгч элч
Абрахамын өвөрАбрахамын хүү болж, амлалтыг хуваалцах
Үхэгсдийн оронҮзэгдэхгүй байдал

“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”

Хэрэглэсэн эх сурвалж

Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Gill, J. (1763). Exposition of the Old and New Testaments. Монгол Хэлний Их Тайлбар Толь (2016). Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible.

“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”

PDF хувилбар

Холбоотой нийтлэлүүд

Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай өгүүллэг I
Сургаалт зүйрлэлүүд

Есүсийн ярьсан баян хүн, ядуу Лазар хоёрын тухай өгүүллэгийг болсон бодит явдал гэж үзэн шинжилсэн судалгаа.

2026.03.04 Унших →
Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай өгүүллэг II
Сургаалт зүйрлэлүүд

Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай өгүүллэгийн үргэлжлэл — болсон бодит явдал гэж авч үзсэн судалгааны хоёр дахь хэсэг.

2026.03.04 Унших →
Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай сургаалт үлгэр V: Утгын тайлал II
Сургаалт зүйрлэлүүд

Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай сургаалт зүйрлэлийн утгын тайлал — тав дахь хэсэг.

2026.03.04 Унших →