Үхлийн чанадад орших найдлага
Хураангуй
1. Ирээдүйн амилуулалтын найдлага
Ирээдүйд Бүтээгч Эзэн мөхсөн бүтээлээ санаад үхэгсдийн орноос дуудан амилуулах болно. Эрт дээр үеэс Бүтээгч Эзэнтэй алхдаг хүмүүс энэ үнэнийг мэддэг байсан. Иов ч Аврагч Эзэн төлөөсийг нь төлөн, хүн төрөлхтөнийг гэм ба үхлийн боолчлолоос чөлөөлөх болохыг мэдэж байжээ.
Өнөөдөр бид Аврагч Эзэний тухай илүү их мэддэг. Тэрээр үхээд дахин амилахдаа бүтээлийн манлайлагч болсон. Аврагч Эзэн амьд гэсэн бат итгэл Иовд тэсвэрлэх хүч өгсөн бөгөөд бидэнд ч гэсэн найдлага өгдөг.
2. Иовын тэсвэр тэвчээрийн нууц
Иов өөрийг нь өмгөөлөх, бас дахин амилуулах Аврагч Эзэн тэнгэрт байгааг мэдэж байсан.
“Одоо ч гэсэн Гэрч минь тэнгэрт байна. Өмгөөлөгч минь өндөрт дээр байна…” (Иов 16:19)
Тэр Их Эзэнийг:
“нулимсаа урсган” харж, “анд нөхрөө өмөөрөх мэт Ертөнцийн Эзэний өмнө намайг тэр өмгөөлөөсэй” (Иов 16:21; ББ)
Иов хамаг юмаа алдаж, аймшигтай өвчин тусаж, эхнэр нь “Ертөнцийн Эзэнийг хараагаад үх” гэж хэлж, найзууд нь буруутгаж байхад ч итгэлээ алдаагүй.
Түүний итгэлийн тунхаг:
“Миний Өмгөөлөгч амьд гэдгийг би мэдэж байна! Тэрбээр эцэст нь миний төлөө шороон дээр зогсох болно. Арьс минь илжирч унасан байлаа ч Биеэрээ [еврей: махбодоороо] би Бурханыг [еврей: Элоааг] үзэх л болно. Өөр хэнийг ч бус Түүнийг л би харна. Өөрийнхөө нүдээр би харна.” (Иов 19:25-27)
Иов үхлийн чанадад ч орших найдлагатай байсан. Түүний энэ итгэл тэсвэр тэвчээрийн нууц нь болсон.
3. Итгэл шалгуулсны үр дүн
Иов яагаад ийм зовлон туулж байгаагаа ойлгоогүй. Гэвч итгэлээ алдаагүй. Шуурган дундаас Бүтээгч Эзэн үгээ хэлсний дараа Иов:
“Таны тухай чихээрээ сонсож л байлаа, би. Тэгтэл одоо нүд минь Таныг харж байна” (Иов 42:5; АБ)
Иовын хүлээлт анхны биеллээ олсон. Үхлийн чанадах найдлага нь улам хүчтэй болсон.
4. Есүс гэм ба үхлийн асуудлыг шийдсэн нь
Иовыг өмгөөлөх Аврагч нь “Есүс” гэдэг нэртэй. Тэр бол:
“Бурхан ба хүмүүсийн хоороондох ганц зууч” (1 Тимот 2:5)
Анх ирэхдээ Есүс амиа загалмай дээр өргөж, гэм ба үхлээс чөлөөлөх төлөөсийг төлсөн.
“Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс… бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн” (Колоссай 1:16)
“Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог” (Колоссай 1:17)
“Нэг нь бүх хүмүүсийн төлөө үхсэн тул бүгд үхсэн” (2 Коринт 5:14)
Христийн үхлээр “Хуучин юмс нь [=бүтээл] өнгөрчээ” (2 Коринт 5:17).
5. Шинэ бүтээл ба амилуулалт
“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдох болно. Харин тус бүр өөрийн дараалалтай байна…” (1 Коринт 15:22-23)
“Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгдөнө…” (Ром 3:23-24)
“Хуучин юмс нь өнгөрчээ” (2 Коринт 5:17)
“Тэнгэрээс ирэх Аврагч Эзэн Есүс Христийг бид тэсэж ядан хүлээж байна. Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жахлант биетэй адил болгон өөрчилнө” (Филиппой 3:20-21)
6. Иовын найдлага бас бидний найдлага
“Миний Өмгөөлөгч амьд гэдгийг би МЭДЭЖ байна!”
“Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан бол зөвтгөгч Нэгэн мөн. Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд буй агаад бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм. Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? … Үхэл ч, амь ч,” юу ч “Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна” (Ром 8:27-28,33-35,39)
“Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?” (Ром 8:31)
“ХЭНД итгэснээ МЭДДЭГ” (2 Тимот 1:12)
“цовдлогдсон боловч Бурханы хүчээр амьд” (2 Коринт 13:4)
“Хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж Түүний амилалтай нь ч адил байдалд бас холбогдох” (Ром 6:5)
“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдох болно. Харин тус бүр өөрийн дараалалтай байна…”
Бүх хэцүү байдлаас авран чөлөөлөх тэр өдөр айсуй. Иов шиг итгэлээсээ тавилгүй тэвчин тэсвэрлэх нь хангалттай.
“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”
Хэрэглэсэн эх сурвалж
Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Библи (2015). Улаанбаатар: Монголын Библийн Нийгэмлэг. Сталлибрасс ба Своны «Шинэ гэрээ»-ний орчуулга (1846). London: British and Foreign Bible Society. Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible (with Greek and Hebrew Lexicons).