Элч Петрт даатгагдсан “хозлуулагсдын төлөөх сайн мэдээ” ба Паулд даатгагдсан “хозлуулаагүй хүмүүсийн төлөөх сайн мэдээ” нь (Галат 2:7) нэрээрээ ч өөр, агуулгаараа ч ялгаатай болох нь өмнөх хэдэн нийтлэлээс харагдсан. Хэмжээлшгүй хайр ивээлээр бялхах, “хозлуулаагүй хүмүүсийн төлөөх сайн мэдээ”-ний хосгүй агуулга нь хоёр үгээр: “Зөвтгөл” ба “Эвлэрэл”.
Энэ гайхалтай сайн мэдээ нь “итгэл сүсэггүй” (G765) буюу Их Эзэнийг тоон хүндэтгэдэггүй, харин ч дээрэнгүй, дооглонгуй ханддаг хүмүүст хүртэл зориулсан! Тухайлбал: Христ “сүсэг бишрэлгүй… нүгэлтнүүд”-ийн төлөө” үхсэн! Загалмайн ачаар Ертөнцийн Эзэн тийм хүмүүсийг хүртэл зөвтгөдөг буюу цагаатгадаг (Ром 5:6,8)! Үүнд итгэсэн хүн хичнээн дорой нүгэлтэн байсан ч хамаагүй шууд л Ертөнцийн Эзэний хувьд буруутгахааргүй зөв хүнд тооцогддог болсон гэсэн үг. Учир нь: зөв “үйлс хийдэггүй” харин “сүсэг бишрэлгүй (G765) хүнийг ч зөвтгөдөг” Түүнд итгэдэг хүний итгэл нь зөвт байдлаар тооцогддог (Ром 4:5). Өөрийгөө гэмийн буруутгалаас салснаа мэдсэн итгэгч эрх чөлөөтэй болж, өөрийн талаас ч Ертөнцийн Эзэнтэй эвлэрэхэд хүрдэг (Ром 4:23-5:1).