Skip to content

Шинэ бүтээл дахин төрдөггүй

Шинэ бүтээл дахин төрдөггүй

Есүс Христ энэ дэлхий дээр байхдаа “эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд… хозлуулагсдын [=еврейчүүдийн] зарц болсон” билээ (Ром 15:8).

Өөрөөр хэлбэл, Есүс шинэ зүйл илчлэх гэж биш, хуучны зүйлсийг батлах гэж ирсэн. Иймд Түүний тухайн үед хэлсэн бүх үг, хэрэглэсэн бүх дүрслэл өмнөх олон зууны турш Израилд илгээгдсэн эш үзүүлэгчдийн үгэн дээр үндэслэсэн бөгөөд Израилд амлагдсан Хаант улстай холбоотой.

Дараа нь үндэстнүүдэд зарлахаар Паулд захисан Түүний сайн мэдээ нь

үүнээс илүү өргөн цар хүрээтэй шинэ илчлэл юм.

Өмнөх нийтлэлд бид Паулын бичсэн шинэ зүйлсийн зарим онцлогийг авч үзээд Хаант улсын тухай сайн мэдээнээс үнэн ялгаатай болохыг нь олж харсан. Тухайлбал: Еврейчүүдэд зориулсан сайн мэдээгээр өгөгдсөн нигүүлсэл хэм хэмжээтэй. Харин үндэстнүүдэд зарласан сайн мэдээ нь ямар ч болзолгүй, хэмжээлшгүй их нигүүлслээр бялхана. Еврейчүүдийн хувьд Христийн Загалмай өөрсдийг нь буруутгах хэрэг бөгөөд бүдрүүлэх саад билээ. Харин үндэстнүүдэд Паул тэр л Загалмайн ачаар

Шинэ бүтээл дахин төрдөггүй 2

бүтээсэн авралыг тунхаглаад Загалмайгаар бахран бахаддаг. Загалмайн үндсэн дээр үндэстнүүдэд уучлал өршөөл ирээгүй, харин үүнээс хавьгүй агуу сайхан бэлэг болох Зөвтгөл бөгөөд зөвтгөлөөс үүдэн Ертөнцийн Эзэнтэй эвлэрэх Эвлэрэл ирсэн.

Хоёр сайн мэдээний хоорондох ялгаа нь үүгээр дуусаагүй. Бичвэрүүдийг сайтар шинжиж үзэхээр тэс өөр хоёр бүлэг хүмүүст хандуулсан, хоёр янзын агуулгатай хоёр мэдээ нь том жижиг янз бүрийн ялгаатай болохыг олж мэднэ. Бичвэрүүдэд ялгаатай зүйлсийг бид ялгаж сурах нь маш чухал. Есүсийн ярьсан “дахин төрөх”-ийг Паулын бичсэн “шинэ бүтээл”-тэй хольж хутгах нь түгээмэл боловч аварга том ялгаатай утга учрыг нь энэ нийтлэлд авч үзье.

үргэлжлэл…