Энэ дэлхий дээр байхдаа Есүс Христ Никодем гэдэг иудейчүүдийн нэгэн ахлагчтай уулзан, эрт дээр үеэс амлагдсан Хаант улсад орохын тулд “та нар дахин төрөх ёстой” гэжээ. Шинэ сүнстэй болох тухай энэ үг нь «Хуучин гэрээ»-ний, Израилд зориулсан эш үзүүлэлт дээр үндэслэсэн. Ингээд Есүс тухайн үед
“эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тул… хозлуулагсдын [=еврейчүүдийн] зарц болсон” билээ (Ром 15:8).
Никодемтэй ярихдаа Есүс мөн: “Хэрэв Би та
нарт газрын юмсыг ярихад итгэхгүй бол, тэнгэрийн юмсыг ярихад минь та нар яаж итгэх юм бэ?” гэжээ (Иохан 3:12). Амлагдсан хаант улс өнөөгийн хөрст газар дээр байх учраас Израилын хувьд хөрст дэлхий чухал. Иймд Есүс тэдэнд “газрын юмсыг” ярьсан.
Харин “тэнгэрийн юмсыг” Есүс Паулд илчилж, Загалмай ба шинэ бүтээл дээр үндэслэсэн шинэ сайн мэдээг бүх үндэстнүүдэд мэдүүлэхээр түүнд даатгасан. Христийн загалмай дээр хуучин бүтээл Ертөнцийн Эзэний хувьд өнгөрсөн бөгөөд үхэгсдээс амилсан Христ шинэ бүтээлийн эхлэл болжээ. Энэ сайн мэдээнд итгэсэн хүн “Христ дотор” байхад тооцогдох учраас мөн адил шинэ бүтээл боллоо.