Бүтээгч Эзэний төлөвлөгөөнд үхэл маш чухал үүрэгтэй гэвэл та гайхах уу? Үхэлгүйгээр дахин амилал байхгүй учраас тэр. Үхэл ба дахин амилал сайн мэдээний үндсэн хэсэг мөн. Бүтээгч Эзэн үхлийг хэрхэн үзэж, хэрхэн ашигладгийг Библиэс нээж олоорой!
Бүтээгч Эзэн нэгэнт ариун Хуулийг өгсөн бол Түүнд итгэгч бид тэр Хуулийг нь дагах ёстой юу? Аврагч хүн ер нь авралаа алдаж болох уу? Хүнийг уучилж чадахгүй бол яах вэ? Сайн мэдээ чухам юунд оршдог вэ? Та эдгээр зүйлсийн талаар эргэлзээд байгаа бол танд зориулсан сайн мэдээг эндээс мэдэж аваарай!
Есүс сургаалт зүйрлэлээр “тэнгэрийн хаанчлалын нууцыг” ярьдаг байсан. Гэвч эдгээр нууцыг мэдэх эрх бүх хүнд биш, зөвхөн Есүсийн дагалдагч нарт өгөгдсөн (Матай 13). Тиймээс Библийн сургаалт зүйрлэлийн агуулсан гүн гүнзгий үнэнг зөвхөн “чихтэй нэгэн сонсон” ойлгох боломжтой. Тэгэхээр бидний “хөрш” чухам хэн болохыг сонсох чих танд байна уу? Чидун модонд залгагдсан мөчрийн учрыг ойлгохыг та хүсэх үү? Баян хүн, ядуу Лазар хоёр бас чухам юуг төлөөлдөг вэ?
“Мөнх” гэсэн нэр үгийг «Шинэ Гэрээ»-нд олон тохиолдолд “үе” гэж орчуулсныг та мэдэх үү? Хэд хэдэн “мөнхүүд”, “мөнхийн төгсгөл”, “дараагийн мөнх” гэж орчуулах нь хэцүү учраас тэр. “Мөнхөд тэгээд дараа нь” гэх ухааны ишлэл Библид мөн бий. Энэ бүхнээс харахад, “мөнх” гэсэн нь Бибдийн ойлголтын дагуу хугацаатай. Үүнийг та олж харсан бол Библийг шинэ нүдээр харах болно.
Ариун Библид “там” гэж нэрлэсэн гурван янзын газар байдаг нь гайхмаар хэрэг. Эдгээр газрын тухай Библи юу гэж заадаг вэ? “Там” гэсэн ердийн ойлголт бол “хэзээ ч дуусахгүй зовлон үзэх газар”. Энэ ойлголт үнэхээр Бүтээгч Эзэний үгнээс гаралтай юу? Хүн болгоны хувь тавиланд нөлөөлж мэдэх энэ чухал сэдвийн талаар Библийн юу гэж хэлснийг мэдэж аваарай!